in the future - u will be able to do some more stuff here,,,!! like pat catgirl- i mean um yeah... for now u can only see others's posts :c
Энэ постыг автобусны муухай ааштай жолооч нар олж уншаасай, жаахан эелдэг байгаасай гэж бодоод энд хуулж тавив. Мэдээж нервтдэг л байлгүй, гэхдээ та цалин авч ажил хийж байгаа гэдгээ нэг санаад үзээрэй.
PS: Ийм зан авир гаргадаггүй жолооч нар зөндөө байгаа гэж итгэж байна.
----
Өдөр МУИС-ийн буудал дээр -156 дугаартай (баазын дугаар бололтой урдах тоог алгасья) улаан эрээн автобус ирж хаалга нээгдэхэд зогсоол дээрээс нэг охин "Ах аа, Яармаг орох уу?" гэж асуутал жолооч залуу цаанаа хэн нэгэнтэй утсаар ярьж байсныгаа хилэнтэйгээр тасалж "Наана чинь бичсэн байгаа биз дээ? Биччихээд байхад хардаггүй юм уу? хэмээн урсгаж гарлаа. Орно, эсвэл орохгүй, ядахдаа үгүй гэсэн ганц үгний оронд арван хэдэн үгээр, бас олны нүдэн дээр загнуулсан тэр охин автобусны бөөрөн дээгүүр эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй урсах буудлын нэрсийг дахин ширтэх зуур хаалга хаагдаж хөдлөөд явчихав. Дугаараар нь хаа хүрэх хүрэхгүйг шилэн самбар дээрээс мэдэж болдог ч энэ буудал дээр тэр зайг томоос том реклам дүүргээд удаж байгаа.
Манай нийтийн тээврийн жолооч нар зорчигчдод яахаараа ингэж дайсагнаж ханддаг юм бол? Зүгээр муухай харах бол тэдний хувьд эелдэгийн дээд. Дандаа түвэгшээсэн, үргэлж хялалзсан, үг дуугарвал зандарсан тийм хүмүүс. Том үүргэвчиндээ түүртэн чихэлдэх хүүхдүүд бол тэдний хувьд бараг дайсан. Уучлаарай, багтахгүй нь байна шүү, жаахан яваад өгнө үү, баярлалаа гэж хүн шиг хэлэхийг социализм ба капитализм хоёрын алинд нь ч сонссон удаагүй. Харин 500 төгрөгийг бол хүнд сурталгүй, уран гоёор өгч авалцана, хариулт үргэлж бэлэн. Заримдаа тэднийг гар утсаараа зогсоо зайгүй чалчих давхар ажилтай, ийм учраас өндөр цалин авдаг гэж бодогдмоор. Нэг удаа нисэхийн автобусны жолооч хөдөө гэр лүүгээ залгаж адуу яаж гаргахыг зааварлахыг гурав, дөрвөн буудлын турш сонсож билээ. Хэрвээ би буугаагүй бол очиж тусалмаар санагдтал. Эцсийн буудалд зорчигчдоо буулгаад шууд хөдөө ухасхийсэн байвал гайхахгүй ээ. Адуугаа өөрийн биеэр гаргаж өгөхөөр. Зохиолын дуугаа болиоч гэж гуйсан нэгнийг жолооч эмэгтэй "Би ажлынхаа байран дээр дуу сонсож явмаар байна" гэж загнахыг нүдээр харсан. Саявтар нэг жолооч цонхон талдаа таблет зоогоод нэгэн PC тоглоом (нэрийг нь хэлж чадна) гаргачихсан явж байлаа. Ашгүй, явдал дунд тоглож харагдаагүй, ядахдаа зогсоол дээр тоглодог гэж найдсаар байгаа шүү.
Амьд явах, автобусанд суух хоёрт их юм үзнэ ээ. Аливаа улс орон хууль журмаа хэр чанд сахидаг нь замын хөдөлгөөнөөс харагддаг бол хүмүүсийн харилцаа, соёл, бие биенээ хэр хүндэлж дээдэлдэг нь чухам автобусанд танигддаг болов уу. Шинэ автобусууд хичнээн сайхан байгаад ч жолооч (зарим гэж тодотгохгүй бол нийтийн тээврийг гүтгэсэн хэрэгт орж магадгүй) нар хэрэг алга. Бидний төлөө цалингийн зээлээрээ автобус худалдаж аваад үйлчилж өгч байгаа мэт аашлах юм.
Эх сурвалж:
www.facebook.com/share/p/12DS2TqsGq7/?mibextid=wwX…
275 - 15
Шерлокоо эвлүүлсээр л суугаа боловч 18 цагт амжихгүй шинжтэй боллоо. Яарч, чанаргүй юм хийж байхаар гээд хойшлуулахаар шийдлээ. Маргааш мөн цагтаа оруулнаа. Хүлээж байгаа хүмүүсээсээ хүлцэл өчье
441 - 15
Subscribe my channel to listen to audiobooks, poems, short stories, science, history, crime, disaster stories, paranormal stories and other interesting content. I always working to bring you quality content.
Сонсдог ном, шүлэг, өгүүллэг, шинжлэх ухаан, түүх, гэмт хэрэг, олсын түүх, далд ертөнц, хууч яриа болон бусад сонирхолтой контентыг үзэж сонсохыг хүсвэл Ганаагийн сувгийг subscribe хийгээрэй. Танд чанартай контентыг байнга хүргэхээр ажиллаж байна.
Ганаагийн Суваг 2025